- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН" ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 166
Улаанбаатар хот
"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН" ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ
(Тэмдэглэх хэсэгт Засгийн газрын 2024 оны 183 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1."Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэхээр тогтсугай.
2."Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд хэрэгжүүлэх 5 (тав) их наядын "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
3."Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий ач холбогдол, үр нөлөөг харьяа нутаг дэвсгэртээ сурталчлан таниулах, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолтой уялдуулан зохион байгуулж, идэвхжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сум, багийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 39 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
5.Төлөвлөгөөнд тусгагдсан "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг эхлүүлэх төв, орон нутгийн нэгдсэн арга хэмжээ, бүсийн уулзалт, хэлэлцүүлэг, сургагч багш бэлтгэх сургалт, сургагч багш нарын орон нутагт ажиллах томилолт, замын зардал, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний (showroom) арга хэмжээнд шаардагдах зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар гүйцэтгэлээр тооцож санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 183 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
7.Малчдын хоршооны хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах чиглэлээр аймгийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
8.Төлөвлөгөөний хүрээнд Зээлийн батлан даалтын сангаас хоршооны гишүүн малчинд гаргах зээлийн батлан даалтыг тус сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгөөр хангуулж, зохих журмын дагуу батлан даалт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөл (Т.Жамбалцэрэн)-д зөвшөөрсүгэй.
9.Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад арга хэмжээний холбогдох шийдвэрийн төслийг тухай бүрд боловсруулан Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
10.Төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдал, дүнг хагас жил тутам нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A