A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 172

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.15, 57.16-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр, түүнийг хэрэглэх төрийн байгууллагын жагсаалт, орон тооны дээд хязгаар тогтоох тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтан ажиллуулах төрийн байгууллагын жагсаалт, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах ажилтны орон тооны дээд хязгаар"-т доор дурдсан 74, 75 дахь заалт нэмсүгэй:

Төрийн байгууллагын нэр

Албан тушаалын төрөл

Гүйцэтгэх

Туслах

74.

Хууль зүйн туслалцааны төв

1

-

75.

Хууль зүйн үндэсний хүрээлэн

2

-

2.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА