- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурил)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 180
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 14
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨНҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх