A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 281.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН