- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар А/158
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосугай:
2.1.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг хамт олны саналын дагуу албан тушаал, сургалтын байгууллага бүрээр тодорхойлж, аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр батлуулах, зөвлөлийг шинээр байгуулах арга хэмжээг 2024 оны 05 дугаар сард багтаан харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт;
2.2.тушаалын хавсралтаар баталсан журмыг мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт.
3.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон энэ тушаалаар баталсан журмын хүрээнд зөвлөлийн чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүсгэн байгуулагчийн төлөөлөлд зөвлөсүгэй.
4.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Х.Тамир), Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс (Ж.Мягмар)-т тус тус даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A