- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗҮЙ БУСААР ХОРОГДСОН МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 173
Улаанбаатар хот
ЗҮЙ БУСААР ХОРОГДСОН МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ, МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.13, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.3, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүн, мал, амьтны халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг зохих журмын дагуу устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.
2.Малын сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх арга хэмжээний зардлыг орон нутгийн төсөвтөө зохицуулалт хийх замаар шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, иргэд, малчидтай орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээр дамжуулан байгуулах гэрээт ажлын хөлсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зохих журмын дагуу гаргахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх