- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

САНГИЙН САЙД, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр
Дугаар А/61, А/65
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар (Н.Ариунбат)-т тус тус үүрэг болгосугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
