- Нүүр
- Монгол Улсын хууль
- МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 04 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ.
3.2.Мэргэжлийн холбоо болон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.
3.3.Энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."мэргэжлийн холбоо" гэж салбар, эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэшсэн хүнээс бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоог;
4.1.2."мэргэжлийн нэгдсэн холбоо" гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО БАЙГУУЛАХ, ТҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлага
5.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна.
5.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
5.2.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийг батлах;
5.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох;
5.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг батлах;
5.2.4.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
5.3.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах шаардлагыг хангасан байна:
5.3.1.тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байх;
5.3.2.энэ хуулийн 5.3.1-д заасан гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх.
5.4.Тухайн салбарын мэргэжлийн холбоо дангаар, эсхүл олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн бүртгүүлж, мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж болно.
6 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт
6.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
6.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхийн баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд уг холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна:
6.2.1.хүсэлт гаргасан он, сар, өдөр;
6.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны нэр;
6.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны хаяг;
6.2.4.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх мэдээлэл.
6.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
6.3.1.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, уг шийдвэр болон хурлын тэмдэглэлд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна;
6.3.2.мэргэжлийн нэгдсэн холбооны бүтэн болон товчилсон нэр;
6.3.3.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм;
6.3.4.мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүдийн бүртгэл, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
6.3.5.энэ хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан гишүүнчлэл, зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтыг нотолсон баримт бичиг;
6.3.6.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
6.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг энэ хуулийн 6.3-т заасан баримт бичгийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж болно.
7 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, баримт бичгийг нягтлан шалгах
7.1.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
7.2.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уг зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхдээ энэ хуулийн 6.3-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
7.4.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг нягтлан шалгахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт, энэ хуулийн 9.3-т заасан нэрийн санг ашиглана.
8 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах
8.1.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.1, 7.2-т заасан хугацаанд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана.
8.2.Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид уг шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.
8.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхийн Тамгын газар хүсэлт гаргагчид гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгоно. Гэрчилгээ нь цахим хэлбэртэй байж болно.
8.4.Улсын дээд шүүх дараах үндэслэлээр мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхээс татгалзана:
8.4.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;
8.4.2.энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн;
8.4.3.энэ хуулийн 6.3.5-д заасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол.
8.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбар, дэд салбар бүрд нэг хүртэл мэргэжлийн нэгдсэн холбоо байна.
8.6.Улсын дээд шүүх энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө хүсэлт гаргагч, улсын бүртгэлийн байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно.
8.7.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална.
9 дүгээр зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр
9.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр нь салбарын онцлогийг илэрхийлсэн оноосон нэр болон "Мэргэжлийн нэгдсэн холбоо" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "МНХ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад төрийн бус байгууллага өөрийн оноосон нэртэй хамт "Мэргэжлийн нэгдсэн холбоо", эсхүл "МНХ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
9.3.Улсын дээд шүүхийн Тамгын газар мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийн санг хөтөлж, лавлагаа олгоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГИШҮҮНЧЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ
10 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа
10.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын алба, гишүүдээс бүрдэнэ.
10.2.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрх, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ажлын алба, дэд зөвлөлийн нийтлэг дүрэм, тэдгээрийн эрх зүйн байдал, гишүүдийн эрх, үүрэг, бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах, саналын эрхийг тогтоох, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон бусад харилцааг мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмээр тогтооно.
10.3.Мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд тухайн салбарын онцлогоос хамаарсан үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр дагнасан дэд зөвлөл ажиллаж болно. Дэд зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар батална.
10.4.Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд болон бусад албан тушаалтан энэ хуулийн 12.1.10-т заасан ёс зүйн дүрмийг зөрчсөн, тухайн салбарын болон мэргэжлийн эрх ашгийг хөндсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргасан бол хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, тухайн албан тушаалтныг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
10.5.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах ажлын албатай байж болно.
10.6.Мэргэжлийн нэгдсэн холбоо орон нутаг болон гадаад улсад салбар, төлөөлөгчийн газартай байж болно.
10.7.Мэргэжлийн нэгдсэн холбооны санхүүжилт нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
10.8.Мэргэжлийн нэгдсэн холбоо нь банканд өөрийн нэр дээр данстай байна.
11 дүгээр зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл
11.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбар, дэд салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодоос бүрдэнэ.
11.2.Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэлийн тоонд хязгаар тогтоохгүй.
12 дугаар зүйл.Мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэг
12.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.гишүүн мэргэжлийн холбоодыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
12.1.2.тухайн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах;
12.1.3.тухайн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг олон нийтэд сурталчлах ажиллагаанд гишүүдээ төлөөлөн оролцох, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
12.1.4.төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
12.1.5.гишүүн мэргэжлийн холбооны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн аль ч шатны байгууллагад төлөөлөх, өөрийн байр сууриа илэрхийлэх;
12.1.6.тухайн салбарт өндөр технологи, инновацыг хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.1.7.салбарын үйлдвэрлэлийн явц, технологийн түвшнийг тогтоох, үнэлэх, борлуулалт, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх;
12.1.8.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
12.1.9.мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулах, нутагшуулахад хамтран ажиллах, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;
12.1.10.мэргэжлийн нэгдсэн холбооны баримтлах мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
12.1.11.гишүүн мэргэжлийн холбоодыг төлөөлөн гадаад болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
12.1.12.санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, бүх гишүүддээ тайлагнах, аудит хийлгэх, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХАМТЫН АЖИЛЛАГАА
13 дугаар зүйл.Төрийн байгууллагатай хамтран ажиллах
13.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо төрийн байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:
13.1.1.тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах, санал, зөвлөмж гаргах;
13.1.2.зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргахад санал өгөх, шаардлагатай тохиолдолд тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээний талаар санал, дүгнэлт гаргах;
13.1.3.хуульд заасан тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг шилжүүлэн авах;
13.1.4.тухайн салбарын стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;
13.1.5.хуульд заасан тохиолдолд төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
13.1.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцох, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;
13.1.7.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар суралцагчид эзэмшүүлэх мэргэшлийн түвшнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.2, 17.3-т зааснаар тодорхойлоход оролцох;
13.1.8.хууль болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
15.1.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A