- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 188
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
"Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолын хавсралтын 25 дугаар бүлгийн "25.23.Өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаант цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент"-ийн "Албан татварын хувь, хэмжээ" хэсгийн "20%" гэснийг "5%" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх