A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН АРХУСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар 08

Нарст

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифийн дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах, хог хаягдлын менежментийг сайжруулан, хураамжийн орлогыг орон нутгийн орлогын нэгдсэн дансанд бүрэн төвлөрүүлэх, хогийн цэгийн зам талбай.г сайжруулах, хоёрдогч түүхий эдийг цуглуулах цэг байгуулах, энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг санхүүжүүлэх, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хог ангилан ялгах савтай болгох, хог хаягдал цуглуулах, ангилан ялгах тээвэрлэх, булшлах зэрэг үйл ажиллагаанд зарцуулах, төв суурин газрын орчны эрүүл ахуйг хангаж хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Батбаатар), Санхүү албаны дарга (А.Алтанзул), Татварын байцаагч (Ж.Долгорханд) нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Одонгэрэл), Төсөв, санхүү дэд бүтцийн хороо (Б,.Сүх-Очир) нарт тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ЭНХТӨМӨР