- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАТАНБУЛАГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ДОРНОГОВЬ АЙМАГ ХАТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 19/01
Аман-Ус
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн жилүүдэд цаг уурын нөхцөл байдал хүндэрч малын тоо толгой өмнөх оноос хорогдсонтой холбогдуулан 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хонь 0, ямаа 0, адуу 0, үхэр 0, тэмээ 0 төгрөг гэж тус тус тогтоосугай.
2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 4987 дугаарт бүртгэлтэй Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 сарын 15-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээнд 2023 онд өөрчлөлт оруулах тухай" 11/03 дугаар тогтоол, 2024 оны "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай" 18/04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (С.Эрдэнэболд)-д үүрэг болгосугай.
ДАРГА З.ЧИМЭДЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх