A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 14

Эрдэнэбулган

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

1."Долоон бар" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Өлзийт сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Өлзийт сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоол, хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.АЛТАНЧИМЭГ

ГИШҮҮН С.БАТСҮХ

ГИШҮҮН А.БАТБОЛД