A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 15

Эрдэнэбулган

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

1."Долоон бар" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Цэнхэр сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Цэнхэр сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.

ДАРГА А.АЛТАНЧИМЭГ

ГИШҮҮН С.БАТСҮХ

ГИШҮҮН А.БАТБОЛД