- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН "ИЛЧЛЭГ ШИВЭЭ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН "ИЛЧЛЭГ ШИВЭЭ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Говьсүмбэр аймгийн "Илчлэг шивээ" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Төсөвт байгууллагаас бусад айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, ус түгээх байрны батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Илчлэг шивээ" ОНӨААТҮГ /Ш.Чинболд/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Илчлэг шивээ" ОНӨААТҮГ /Ш.Чинболд/-т даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 123 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг, 2021 оны 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг энэхүү тогтоолын 2 дахь заалтад заасан хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх