- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДӨРВӨЛЖИН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 77
Буга
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Чинбаатар)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12-р сарын 20-ний 39 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүйд тооцсугай .
4.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг Ажлын хэсэг (Ц.Золзаяа)-д үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Амгалан)-д үүрэг болгосугай.
ДАРГА М.ГАНТОГТОХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх