- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6.1.4, 6.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.""Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай" Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолын 6 дахь заалтын "хоршооны гишүүн малчинд олгох зээлийг эхний ээлжинд 3 жил хүртэл хугацаагаар олгож, шаардлагатай бол нийт зээлийн хугацаа 5 жилээс хэтрэхгүй байхаар сунгах, хоршооны гишүүн малчинд олгох зээлийн" гэснийг "хоршооны гишүүн малчинд 2029 он хүртэл олгох 5 хүртэл жилийн хугацаатай зээлийн" гэж, мөн заалтын "2025-2029 онуудад шаардагдах" гэснийг "2025-2033 онуудад шаардагдах" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын тэмдэглэх хэсгийн "6.1.6, 6.1.9" гэснийг "6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7" гэж, "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн "буй" гэснийг "байгаа" гэж, "6.1.6, 6.1.9" гэснийг "6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.7" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх