- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Будапешт циркийн фестиваль)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 186
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотод зохиогдсон "Будапешт циркийн фестиваль" олон улсын циркчдийн уралдаанд оролцож "Алтан цом" хүртсэн "Трүүп Зола" хамтлагт 24.0 (хорин дөрөв) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.
2.Мөнгөн шагналд шаардагдах 24.0 (хорин дөрөв) сая төгрөгийг 2024 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх