A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 04 сарын 19 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

1 дүгээр зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20, 2025 онд 40 байна.

/Энэ зүйлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамааруулахгүй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2024 оны 04 сарын 19 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

 


Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

 

1 дүгээр зүйл.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2024 онд 20 байна.

 

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрт хамааруулахгүй.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР