A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 174

Улаанбаатар хот

ЗҮҮН БҮСИЙГ "ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг зүүн бүсийн "Түүхэн аялал жуулчлалын бүс" болгон зарласугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ