- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIX ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 02
Зуунмод
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12, 29.1.14, 35 дугаар зүйлийн 35.1.4-35.1.22, 35.4, 35.5 дахь заалтуудын хүрээнд тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийг тогтоосон хэмжээний дагуу мөрдүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхбаатар)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Жавзанпагма)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд тус тус даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 7 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх