- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 227 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 227 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-д доор дурдсан агуулгатай дараах дэд заалтыг нэмсүгэй:
"4.2.6.хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах."
5.2.16.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4.а-д заасан Засгийн газрын тайланг бэлтгэж Засгийн газрын хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцүүлэх арга хэмжээ авах;
5.2.17.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4, Улс төрийн намын тухай хуулийн 8.7-д заасан тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу дараа оны 03 дугаар сарын сарын 01-ний өдрийн дотор хүлээн авч, олон нийтэд мэдээлэх;
5.2.18.Улс төрийн намын тухай хуулийн 8.8-д заасан дүгнэлтийг нэгтгэж, жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах."
2.Мөн дүрмийн 4.2.5 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.2.5.хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, санал өгөх, хэрэгжилтийг зохион байгуулах."
3.Мөн дүрмийн 5.2.2 дахь дэд заалтын "жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, хөгжлийн зорилтот хөтөлбөр," гэсний дараа "жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)," гэж, 5.3 дахь заалтын "Хорооны" гэсний дараа "Нарийн бичгийн дарга бөгөөд" гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
