A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ. (хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аялал жуулчлалын тухай хуулийн 18.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт тус тус даалгасугай.

3.Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, зам тээвэр, аялал жуулчлалын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ