A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 35.6, 35.10-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар"-ыг 2 дугаар хавсралт, "Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар"-ыг 3 дугаар хавсралт, "Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН