A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 182

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 340 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН