- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ ГУРВАНЗАГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 17/06
Сүмийн булаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл болох зудын гамшиг Монгол орон даяар нүүрлэж сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн байдал хүндэрч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, "Цагаан зуд" болсон, хаваржилт хүндэрч малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал ихээр хорогдсонтой холбогдуулан "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 20 дугаар тогтоолын 1 дэх хэсэг " үхэрт 500", "ямаанд 700" гэснийг 2024 онд тус бүр "0" төгрөг гэж өөрчилж тогтоосугай.
Хоёр. Тогтоолын хэрэгжилтийг хангаж иргэд олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (С.Галбадрах )-д үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Аззаяа -д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
