- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "БАГШИЙН ГУРВАН ТУЛГУУРТ БОДЛОГО" ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 192
Улаанбаатар хот
"БАГШИЙН ГУРВАН ТУЛГУУРТ БОДЛОГО" ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.""Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг холбогдох талуудын оролцоотой хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлэх, төрийн өмчийн бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш нарыг компьютержуулах, цахим сургалт зохион байгуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай авч, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.""Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээ"-г хэрэгжүүлж, багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд салбараас хамаарах шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
