A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэсүгэй.

2.Түүхэн, тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ