- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 06
Халбан
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 10 дугаар зүйлийн 10.1.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт их хэмжээний цасан бүрхүүл тогтож зудын нөхцөл байдал үүсч бод, бог малын хорогдол ихэсч малчдын амьжиргааны түвшин эрс буурсан тул "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Адуу-500 төгрөг, үхэр-500 төрөг, тэмээ-500 төгрөг, хонь-200 төгрөг, ямаа-400 төгрөг" гэснийг "2024 онд адуу – 0 төгрөг, хонь – 0 төгрөг, үхэр – 0 төгрөг, адуу – 0 төгрөг, тэмээ – 0 төгрөг" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Энхцэцэг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.БҮД
Текст томруулах
A
A
A
