- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 94 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 198
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.3, 269.3, 269.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор баталсан "Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, нөхөн төлүүлэх, санхүүжүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журам"-д доор дурдсан агуулгатай 2.9, 4.1.6 дахь заалт нэмсүгэй:
1/ "2.9.Хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалт, эвдрэл гэмтлийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Төрийн сангийн урсгал дансанд төвлөрүүлнэ."
2/ "4.1.6.нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон"
2.Мөн журмын 2.8 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.8.Хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалт, эвдрэл гэмтлийн төлбөрт төвлөрсөн мөнгөн хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд үүрэн холбооны ашиглалтын зардал, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хяналтын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, шинэ төрлийн цахим бугуйвчийг судлах, турших, нэвтрүүлэх, программ хангамжийг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна."
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Б.Нандинболор)-т тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДБ.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх