- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар А/64
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/25 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журам"-ын 2.2 дахь хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай.
1/2.2.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ энэ журмын Хавсралт "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд гадаад улсад санал өгч оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх маягт"-ыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт бүрдүүлэн биечлэн, эсхүл цахимаар Салбар комисст хүргүүлнэ.
2/"Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журам"-ын Хавсралт "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд гадаад улсад санал өгч оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх маягт"-ын "Хүсэлт гаргасан: .... гарын үсэг /гарын үсгийн тайлал" гэснийг хасах.
2.Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг тусгуулахыг Тамгын газрын Эрх зүйн хэлтэс /Б.Хэрлэнчимэг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Г.Цолмон/-т тус тус даалгасугай.
ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 04 сарын 30–ны өдрийн
А/64 дугаар тушаалын хавсралт
ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН СОНГОГЧДЫН
НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэхэд энэ журмыг баримтлана.
Хоёр.Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх,
нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах
2.1.Гадаад улсад байгаа иргэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс байгуулагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.22 дахь хэсэгт заасан хугацаанд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
2.2.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэхдээ энэ журмын Хавсралт "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд гадаад улсад санал өгч оролцохоо мэдэгдэж, бүртгүүлэх маягт"-ыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт бүрдүүлэн биечлэн, эсхүл цахимаар Салбар комисст хүргүүлнэ.
2.3.Гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягт нь дараах мэдээллийг агуулсан байна:
2.3.1.эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр;
2.3.2.төрсөн он, сар, өдөр;
2.3.3.нас;
2.3.4.хүйс;
2.3.5.үндэсний гадаад паспортын болон иргэний бүртгэлийн дугаар/ регистрийн дугаар;
2.3.6.Монгол Улсад бүртгэлтэй оршин суугаа газрын хаяг;
2.3.7.гадаад улсад оршин суугаа газрын хаяг;
2.3.8.түр зорчиж байгаа бол зочид буудлын хаяг;
2.3.9.санал өгөх улсын нэр.
2.4.Салбар комисс гадаад улсад байгаа иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, холбогдох программ хангамж ашиглан дундын мэдээллийн санд иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар /регистрийн дугаар/, тухайн иргэний байнга оршин суугаа газрын хаягийн мэдээллийн дагуу бүртгэнэ.
2.5.Салбар комисс энэ журмын 2.4-т заасан болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой бусад мэдээлэл буруу, алдаатай, зөрүүтэй тохиолдолд тухайн иргэнд даруй мэдэгдэнэ.
2.6.Энэ журмын 2.5-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын бүртгэлийн ажилтан эсхүл төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгжид хандаж, зөрчлийг арилгуулна.
2.7.Салбар комисс иргэний улсын бүртгэлтэй холбоотой зөрчил арилсан эсэхийг нягтлан шалгасны дараа бүртгэнэ.
2.8.Салбар комисс гадаад улсад байгаа иргэдийг бүртгэж дуусмагц сонгогчдын бүртгэлийг нэгтгэн гаргаж, Төв комисст даруй хүргүүлнэ.
2.9.Төв комисс салбар комиссоос ирүүлсэн гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын бүртгэлийг нягтлан шалгаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/-д цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
2.10.Төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.9-д заасан сонгогчдын бүртгэлийг хүлээн авч, иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нягтлан шалгана.
2.11.Төрийн захиргааны байгууллага гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн бүртгэлийг үндэслэн тухайн сонгогчийг Монгол Улсад байнга оршин суугаа газрын хаягийн дагуу бүртгэгдсэн сонгуулийн хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтаас хасаж, "Тайлбар" хэсэгт "гадаад улсад санал өгөхөөр бүртгэгдсэн" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийнэ.
2.12.Төрийн захиргааны байгууллага төв комиссоос ирүүлсэн сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгасны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтран баталсан 2024 оны А/11,А/22 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт" /Маягт 7/-ын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг улс тус бүрээр үйлдэж, цахим хэлбэрээр төв комисст хүргүүлнэ.
2.13.Төв комисс энэ журмын 2.12-д заасан "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт"-ыг хүлээн авмагц, салбар комисст даруй хүргүүлнэ.
2.14.Салбар комисс "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт"-ыг хүлээн авмагц нэг хувь хэвлэж, сонгуулийн санал авах өдөр санал өгсөн сонгогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулна.
Гурав.Бусад
3.1.Салбар комисс гадаад улсад санал авах ажиллагаа дуусмагц "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт" болон холбогдох бусад баримт бичгийг төв комисст хүргүүлнэ.
3.2.Төв комисс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, "Архив, албан хэрэг хөтлөлтийн журам"-д заасны дагуу хадгална.
3.3.Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
"Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын
нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журам"-ын
Хавсралт
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД
ГАДААД УЛСАД САНАЛ ӨГЧ ОРОЛЦОХОО МЭДЭГДЭЖ,
БҮРТГҮҮЛЭХ МАЯГТ
20.. оны ... дугаар сарын...-ны өдөр
1.Эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр: ........................................................................................
2.Төрсөн он, сар, өдөр:......................................................................................................
3.Нас:..................................................................................................................................
4.Хүйс: ....................................................................................
5.Үндэсний гадаад паспортын болон иргэний бүртгэлийн дугаар
/регистрийн дугаар/............................................................................................................
6.Монгол Улсад бүртгэлтэй байнга оршин суух газрын хаяг: ...........................................................................................................................................
7.Гадаад улсад бүртгэлтэй оршин сууж байгаа газрын хаяг /монгол хэл болон тухайн улсын хэлээр бичих/: ........................................................................................................................................................................................................................................................................................
8.Түр зорчиж байгаа бол зочид буудлын хаяг:
.............................................................................................................................................
.............................................................................................................................................
9.Санал өгөх улсын нэр: ..................................................................................................
Хүлээн авсан:
Салбар комиссын дарга:
............................................. .....................................................
/гарын үсэг/ /гарын үсгийн тайлал/
ТА өөрийн байрладаг улсад байгаа "гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комисс"-ын санал авах байранд саналаа өгөхийг анхаарна уу.
Текст томруулах
A
A
A
