- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 176
Улаанбаатар хот
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний 2.3.4-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, турших, хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A