- Нүүр
- Сайдын тушаал
- АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛЫН
2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/74
Улаанбаатар хот
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Бодис бүртгүүлэх өргөдлийн маягт"-ыг гуравдугаар, "Бодисын хэрэглэх apгa, аюулгүй ажиллагааны зааврын маягт"-ыг дөрөвдүгээр, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ш.Энхтуяа)-д даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/143 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх