- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 16/03
Булган сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, 2018 оны 192, А/243 Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаал, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг ард иргэдэд мэдээлж ажиллахыг Байгаль орчин, уул уурхай хариуцсан бодлогын мэргэжилтэн (Л.Дашпагам)-д үүрэг болгосугай.
3.Хог хаягдлын үйлчилгээний ажлыг зориулалтын авто машинаас бусад тээвэрийн хэрэгсэлээр ачихгүй байх, тогтоосон хогийн цэгээс өөр газарт хог хаяхгүй байхыг ард иргэдэд уриалсугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА И.ИТГЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх