- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 17
Эрдэнэбулган сум
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:
1."Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ-ын дулаан түгээх сүлжээнд холбогдсон Эрдэнэмандал сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Төсвийн байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, төсвийн байгууллагад борлуулах дулааны тарифыг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц" ОНӨААТҮГ /Ц.Ломбо/-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.
ДАРГА А.АЛТАНЧИМЭГ
ГИШҮҮН С.БАТСҮХ
ГИШҮҮН А.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх