- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 06/24
Мөрөн
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам", Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын "Тосон Илч" ХХК, Түнэл сумын "Түнэл Илч" ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Тосон Илч"" ХХК -ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний тарифыг 1-р хавсралтад, "Түнэл Илч" ХХК"-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний тарифыг 2-р хавсралтад зааснаар тус тус баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Тосон Илч" ХХК, "Түнэл Илч" ХХК-ийн захирал нарт зөвшөөрсүгэй.
3.Шинээр мөрдөх тарифыг Захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдэн хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцох ба мөн өдрөөр Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2017 оны 08 сарын 04-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/-д даалгасугай.
ДАРГА М.ХУЯГБААТАР
ГИШҮҮН Ч.БАЯРСАЙХАН
ГИШҮҮН Д.АЮУШЖАВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх