- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "Тэсийн Илч" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон байгууллагуудын дулааны эрчим хүчний тариф батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 5/24
Мөрөн
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 заалт, 26 дүгээр зүйлийн 26.2 заалт, Эрчим Хүчний зохицуулах хорооны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох аргачлал", 2017 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын саналыг хянах, шалгах журам", "Тэсийн Илч" ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, Хөвсгөл эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Тэсийн Илч" ХХК-ийн халаалтын зуухны дулаан түгээх сүлжээнд холбогдсон байгууллагуудын дулааны эрчим хүчний тарифыг хавсралтад зааснаар баталсугай.
2.Батлагдсан тариф нь Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр болох ба энэ өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Тэсийн Илч" ХХК-ийн захирал /А.Галбадрах/ - д зөвшөөрсүгэй.
3.Шинээр баталсан тарифыг мөрдөж эхэлсэн өдрөөс Хөвсгөл Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлийн 2017 оны 08 сарын 04-ны өдрийн 04 тоот, 2024 оны 03 дугаар сарын 15-ны 03/24 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зөвлөлийн орон тооны гишүүн /Ч.Баярсайхан/-д даалгасугай.
ДАРГА М.ХУЯГБААТАР
ГИШҮҮН Ч.БАЯРСАЙХАН
ГИШҮҮН Д.АЮУШЖАВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх