A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 04

Баруун-Урт сум

УСНЫ ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дүгаар зүйлийн 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалтууд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан журам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 01/7080, Барилга хот байгуулалтын яамны 2023 оны 8/202 тоот дүгнэлтүүдийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит Хорин гуравдугаар Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хилийн цэс, жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлж, холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авч шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган ажиллахыг аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ХОСБАЯР