- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САГСАЙ СУМЫН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ САГСАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 93
Уужим
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын бэлчээр ашиглах, хамгаалах журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын Засаг дарга / К.Бауыржан /-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Хавсралтын тоо нэг, 7 хуудастай.
ДАРГА К.КАДИРГҮЛ
Текст томруулах
A
A
A