A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 167

Сүхбаатар сум

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр, дагаж мөрдсүгэй.

3.Аймаг, сумын төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Лхагвадорж)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Тэмдэгтийн хураамжийн хэмжээг батлах тухай" 67 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ц.БАЯНБААТАР