- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРИВ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАРИВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 04
Дарив
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын нэг, хоёрдугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөллөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тариф болон сумд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний газруудаас хураан авч орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэн, зохих журмын дагуу зарцуулж, биелэлт үр дүнг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүтэн жилээр танилцуулж ажиллахыг Засаг дарга (М.Мэндбаяр)-д үүрэг болгосугай.
3.Холбогдох баримт бичгийг бүрдүүлж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Тунгалаг)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Ц.НЯМ-ӨЛЗИЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх