- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Завхан аймгийн Тэс сумын "Дооно баашаа" /ХХК/-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах тухай
ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 40
Улиастай
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, дахь заалт 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27,1,27.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоол,аймгийн эрчим хүчний Зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Тэс сумын "Дооно баашаа" /ХХК/-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан-д бүртгүүлж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Дооно баашаа" ХХК –ийн захирал /Т.Мөнхцэцэг/-д болон Дооно баашаа ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд үүрэг болгосугай.
3.Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн үр өгөөжийг сайжруулах өртөг зардал бууруулах,техник технологийн болон шугамын шинэчлэлийг хийж аюулгүй ажиллагааг ханган,гүйцэтгэсэн ажлын тайланг хагас жил тутамд Эрчим хүчний зохицуулах зөвлөлд танилцуулахыг "Доонобашаа" ХХК-ийн захирал (Т. Мөнхцэцэг)-д үүрэг болгосугай .
4. Дээрх тогтоол гарч байгаатай холбоотой аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд С.Бямбадоо, Ц.Буян-Очир нарт даалгасугай.
ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ
ГИШҮҮН С.БЯМБАДОО
ГИШҮҮН Ц.БУЯН-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх