- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтад оролцогчдоос төсөл хүлээн авах журам/
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр
Дугаар А/202
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтад оролцогчдоос төсөл хүлээн авах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар (Д.Ганзориг)-т үүрэг болгосугай.
3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/649
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 12 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 361 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/2905 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт газар ашиглах эрх олгох "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох сонгоншалгаруулалтад оролцогчид болон төсөлд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох журам"-ыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Журам батлах тухай" А/202 дугаар тушаал, 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" А/429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд журмыг бүртгүүлж, хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар /Ц.Уранчимэг/-т үүрэг болгосугай.
САЙД Ц.САНДАГ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх