- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/207
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Эрүүл мэндийн байгууллагын донорт үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгахыг Санхүү, эдийн засгийн газар (Л.Лувсан)-т даалгасугай.
3.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /Н.Эрдэнэбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга /А.Өнөржаргал/-д даалгасугай.
5.Журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх