A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ӨМНӨГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 16/05

Намир

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгуулагаас авах энгийн хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын засаг дарга (Б.Коля)-д даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Цэгмэд)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14/07 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАВААСҮРЭН