- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тариф батлах тухай
ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 3
Чойбалсан
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Тэргүүн хараат" ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/07 тоот дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тэргүүн хараат ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2. Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Тэргүүн хараат ХХК-ийн гүйцэтгэх захирал /Б.Долгормаа/-д даалгасугай.
3.Үнэ тарифын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ батлах тухай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Б.ЭНХБААТАР
ГИШҮҮН М.НЯМСҮРЭН
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх