- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭЛЭНГЭ СУМЫНХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
БУЛГАН АЙМГИЙН СЭЛЭНГЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 18 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 18/05
Ингэтолгой
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдал, үнс, малын өтөг бууцыг ачих үйлчилгээний хөлсийг иргэн аж, ахуйн нэгж, байгууллагууд гэрээний үндсэн дээр үнийг харилцан тохиролцож тогтоохыг зөвшөөрсүгэй.
3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоосонтой холбогдуулан айл, өрх, албан газар, аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчдэд, тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Ууганбаяр)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ЭРДЭНЭДАЛАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх