A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

ХАНГАГЧИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зохицуулах хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчлэх хүрээг тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /Д.Баттулга/, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах хорооны Ажлын албаны дарга бөгөөд хорооны нарийн бичгийн дарга /Р.Гансүх/-д даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР