- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 133
Хашаат
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.2023-2024 онд тохиолдож буй цаг агаарын гамшгийн улмаас сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч цас их орж байгалийн аюулт үзэгдэл, цасан шуурга олон давтамжтай шуурсаны улмаас мал хорогдож, малчдад санхүүгийн хүндрэл үүссэн, эрсдлийн үнэлгээгээр зудтай гэж үнэлэгдсэн зэргийг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж 2024 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 0 (тэг) төгрөг болгон өөрчлөлт оруулсугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 12 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Мөнхтуяа)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.САНСАРМАА
Текст томруулах
A
A
A
