A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 97

Хулстай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн байдал хүндэрч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, "Цагаанаар зудархуу", "Цагаан зуд" болсон, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "тэмээ – 0 төгрөг, адуу – 500 төгрөг, үхэр – 500 төгрөг, ямаа – 500, хонь – 500 төгрөг" гэснийг 2024 онд тус бүр "0" гэж өөрчилж тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (П.Амгаланбаатар)-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Энхтөр)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Ч.УУГАНБААТАР