A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 15/05

Ханхонгор сум

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 10 дугаар зүйлийн 10.1.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт их хэмжээний цасан бүрхүүл тогтож зудын нөхцөл байдал үүсэж бод, бог малын хорогдол ихсэж малчдын амьжиргааны түвшин эрс буурсан тул "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 5/02 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Адуу-1000 төгрөг, үхэр-200 төрөг, тэмээ-200 төгрөг, хонь-500 төгрөг, ямаа-1000 төгрөг" гэснийг "2024 онд адуу – 0 төгрөг, хонь – 0 төгрөг, үхэр – 0 төгрөг, адуу – 0 төгрөг, тэмээ – 0 төгрөг" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Мөнхдалай)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.САЙНБУЯН